“Хариуцлагатай аялагч” кампанит ажлын нээлт баасан гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам хамтран “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажлыг зохион байгуулах гэж байна.
Уг кампанит ажлын нээлт энэ сарын 13-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын орон нутгийн зорчигчдын танхимд болох юм. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Женнифер Зимдал Галт болон Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил нар оролцож үг хэлэх аж.
“Хариуцлагатай аялагч” кампанит ажил нь хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлах замаар ирээдүйд Монгол Улсыг АНУ-ын Визгүй зорчих хөтөлбөрт багтаах зорилготой. Энэ үеэр тус Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнуудаас хэвлэлийнхэн сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой аж.

Б.Туул