Бугат сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-09 21:06:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Уг арга хэмжээний хүрээнд Бугат сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилт хийлээ. Нүүлгэн шилжүүлэлтийн шинэ суурьшлын бүсэд 60  гэр, 10 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр баригдан гамшгийн цагийн байдал дээр үйл ажиллагаа явууллаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр өнөөдрийн дадлага сургуульд 600 гаруй иргэн хамрагдсан байна.

Ө.Нурболат

相关新闻