Цогтцэцийд 50 мвт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мвт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа.
Хээрийн салхийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон бүтээн байгуулалт ын ажлыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд бүтээн байгуулалтын явцад 500 орчим түр ажлын байр бий болсон юм. Станцын үйл ажиллагаа жигдэрснээр 50-70 тогтмол ажлын байр бий болно. Нийт ажилчдын 95 хувийг монголчууд, тэр дундаа орон нутгийн иргэд эзэлдэг байхад анхаарах аж.
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрчим хүчний салбарт баримтлах баримт бичиг"-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ баримт бичигт сумдадаа салхин станц байгуулах, салхины нөөцөөр эрчим хүчний эх үүсвэр бий болгох томоохон зорилтуудыг оруулж өгсөн нь ийнхүү биелэлээ олж байна.

Д.Мишигсүрэн