Бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх аргыг зааж өгөх “Бизнесээ эхэл” сургалт боллоо.
Үүнийг “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн хүрээнд бизнес инкубатор болон бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг чадавхижуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилтын хүрээнд явуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, олон улсын жишиг стандартын дагуу батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явуулжээ.
Сургалтыг ШУТИС-ийн зөвлөх багш, “Монголын мэргэжлийн боловсрол болон насанд хүрэгчдийн боловсролын судалгааны төв” ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар удирдан явууллаа. Орхон аймгийн Баян-Өндөр суманд жижиг дунд болон өрхийн 492 үйлдвэрлэл эрхлэгч бий. Эдгээрээс өмнө нь ямар ч сургалт, хөтөлбөрт хамрагдаж байгаагүй иргэдийг сонгосон байна. Нийт 21 иргэн хамрагджээ.
Б.Оюун-Эрдэнэ