Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-07 23:56:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Орон нутгийн удирдлагууд өнгөрсөн пүрэв гарагт аймгийн ахмадуудаа “Монгол туургатан” театрт  хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд  27 сумын 400 гаруй ахмад оролцож, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагваа нээж, баяр хүргэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Ахмадын хорооныхоо хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаанууд болон цаашид хийгдэх гол ажлынхаа талаар танилцуулав.

Мөн баярын хурлын үеэр орон нутгийн удирдлагууд дөрвөн ахмадыг “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгаруулж, шагналыг гардуулан өгсөн юм.

Дараа нь ахмад, буурлууд “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхож сайхан дурсамжаар дүүрэн баяраа угтсан гэдгээ онцолж байлаа.

Ахмадууд хэлэхдээ, “Бидний бүтээн босгосон их үйлсийг улам дэлгэрүүлэн хөгжүүлж яваа залуучууд болон орон нутгийн удирдлагуудынхаа цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүсье” хэмээв. 
Т.Төмөр
相关新闻