ТӨВ: Хос морьтон, үндэсний хувцас хэрэглэл шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-12 13:11:17

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Баргажин-2025” наадмын “Хос морь, үндэсний хувцас хэрэглэл” шалгаруулах тэмцээнд 14 оноогоор Сэргэлэн сумын 3 дугаар багийн малчин Н.Маргад, дүү Н.Будын хамт “Ха” тамгатай хар морьдтойгоо оролцож тэргүүн байрт шалгарлаа. Харин Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин О.Чулуундаваа, гэргий Б.Бямбадолгорын хамт “Сартай чойндон” тамгатай хонгор морьдтойгоо оролцож дэд байрт шалгарсан бол Алтанбулаг сумын 4 дүгээр багийн малчин М.Идэрборгил, гэргий М.Нарантуяагийн хамт “Саран дэвсгэр туухай” тамгатай цагаан морьдтойгоо оролцож гуравдугаар байрт шалгарав.


Барга угсаатны соёлын биет бус өв соёл, зан заншлыг хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Баргажин-2025” наадмыг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгуулсан юм. 






相关新闻