Гэмт хэргийн гаралт 31 хувиар буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэг, захиргааны шинжтэй зөрчлийн 53 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 24 нэгж буюу 31.2 хувиар буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 27 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Гарсан гэмт хэргийг ангилбал хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг дөрөв, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг гурав, залилан нэг, хулгайлах төрлийн гэмт хэрэг дөрөв тус тус бүртгэгджээ. Мөн малын хулгай хоёр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг долоо бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал харьцангуй тайван байсан бөгөөд өдөрт дунджаар гэмт хэргийн шинжтэй найман дуудлага мэдээлэл гэдгийг аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад М.Нансалмаа хэлэв.

Т.Төмөр