Унадаг дугуйн аялалд 20 гаруй тамирчид оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-07 19:13:22
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод суманд зохион байгуулагдсан “Дугуйн аялал-2017” өндөрлөгт таван байгууллагын 20 гаруй дугуйчин оролцож аймгийн Онцгой байдлын дугуйчин түрүүлэв.

Төр засгаас нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, дугуйн спортыг сурталчлах дугуйгаар хичээллэх иргэд болон хүүхэд залуучуудын хүрээг нэмэгдүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгож эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх зорилгоор  энэ удаагийн дугуйн аяллыг зохион байгуулсан гэж аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Лхагвасүрэн хэллээ.

“Дугуйн аялал-2017” өдөрлөгт  аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар,  Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Тагнуулын хэлтэс зэрэг таван хамтран зохион байгуулжээ.

Өдөрлөгт оролцсон дугуйчид бартаат замаар 10 км-ийн замыг туулж уралджээ.

Т.Төмөр
相关新闻