Соёлын биет бус өвийг уламжлагч хүүхдүүдийн улсын уралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Төв Ази, Олон улсын өргөмжлөлт Монгол Улсын туульч, ерөөлч, магтаалч МУСТА Х. Цэрэнчимэдийн нэрэмжит Үндэсний язгуур урлагийн соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүдийн улсын уралдаан өнөөдөр Мандалговьд эхэллээ. Өмнөговь, Төв, Дундговь аймгийн арав гаруй сум, Улаанбаатар хотын Налайх дүүргээс 130 гаруй хүүхэд хүрэлцэн иржээ.
2014 онд Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр өсвөр үеийнхний дунд соёлын биет бус өвийг дэлгэрүүлэн сурталчлах, үндэсний язгуур урлаг, тэр дундаа аялгуулан хэлэх өв соёлоор хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор аймагтаа язгуур урлагийн наадам зохион байгуулж байсан юм. Ингэхдээ туульч, ерөөлч, магтаалч МУСТА Х. Цэрэнчимэдийн нэрэмжит болгосон билээ. Энэ наадмыг өргөжүүлж, өнгөрсөн онд говийн бүсийн хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад улсын уралдаан болгосон нь энэ юм.
Авъяастнуудыг ерөөл, магтаал, исгэрээ, тууль хайлах, язгуур урлагийн бэсрэг хамтлагийн төрлөөр шалгаруулна. Наадмыг БСШУЯ, Дундговь аймгийн ЗДТГ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр зохион байгуулж байгаа бөгөөд уралдааны шүүгчээр Монгол Улсын Гавъяат жүжигчин С.Цогтсайхан, МУСТА, “Домог” хамтлагийн морин хуурч Б. Бат- Орших нар ажиллаж байна.

Т. Отгонтуяа