Хүүхэд холбогдсон гэмт хэрэг дөрөв дахин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хүүхдийн оролцоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өсжээ. Цагдаагийн газарт бүртгэгдсэн насанд хүрээгүй иргэдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 оны есдүгээр сарын байдлаар найман хэрэгт есөн хүүхэд холбогдож байсан бол, энэ оны есдүгээр сарын байдлаар 32 гэмт хэрэгт 33 хүүхэд холбогджээ. Үүнээс охидын оролцсон гэмт хэрэг гурав бүртгэгдсэн байна.
Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн анхаарал суларсанаас хүүхдүүд сургуулийн орчинд дээрэм хийх, бусдыгаа буруу зүйлд уруу татах, дарамт шахалт үзүүлэх зэрэг гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Б.Оюун-Эрдэнэ