Архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг түр хоригложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд тус аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 555 тоот захирамжаар Өлгий, Бугат сумдын нутаг дэвсгэрт тухайн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэхийг түр хоригложээ.
Түүнчлэн хориглосон өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах нэгдсэн болон тусгай арга хэмжээ төлөвлөн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга, Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.
Дашрамд хэлэхэд, дээрх гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд тус аймгийн хэмжээнд энэ сарын 3-наас 10-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм.
Ө.Нурболат