“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын баг ажиллагсадтайгаа уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ ажилчидтай уулзлаа. Тус зөвлөлдөх уулзалтад Ерөнхий захирал түүний удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, үйлдвэрлэлийн цехийн ажиллагсдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсож, дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
-Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “ Уурхайчид та бид бол хамтран зүтгэгч, нэг багийн хүмүүс. Баг гэдгийг өдөр бүр ажил хэргээр уулзаж ярилцдаг орлогч болон цех хэлтсийн дарга нараар хязгаарлахгүй. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа 6000 орчим ажилчид бүгд нэг зорилготой нэг багийн гишүүд юм. Энэ утгаараа бид өөр өөрийн цехийн жаргал зовлон, болох болохгүй асуудлыг илэн далангүй ярилцаж, хамтдаа шийдэх, ирээдүйгээ тодорхойлох зөв зам гарцыг багаараа эрж олох юм” гэлээ. Мөн 2018 онд 40 жилийн ой тохиох тул үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.
Эрдэнэт үйлдвэр ХХК ирэх 15 жилд хийх ажлын үндсэн чиглэлээ боловсруулсан бөгөөд үүний хүрээнд техник технологийн зургаан том төслийг хэрэгжүүлэхээр тусгасныг мэдээллээ. Уулзалтын үеэр ажилчид орон сууц, хөдөлмөр хамгаалал, халамж үйлчилгээ, ажлын байрны нөхцөлийн талаар санал, шүүмжлэлээ илэн далангүй хэлж байсан юм. Удирдлагын баг зарим асуудлыг шууд шийдвэрлэсэн хариулт өгч байлаа. Дашрамд дурдахад, тус үйлдвэр эхний есөн сард улсын болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг нийт ажиллагсаддаа хувааж үзвэл, Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан оны эхний 9 сард 67,7 сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ