Төмс, хүнсний ногооны хураалт 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-04 20:31:30
Дундговь /МОНЦАМЭ/. Төмс, хүнсний ногооны ургац хураалт Дундговь аймагт 80 хувьтай байгааг аймгийн ХХАА- н газраас  мэдээллээ.  
Өнгөрсөн хавар Дундговь аймагт 146 иргэн, аж ахуйн нэгж нийт 114 га талбайд тариалалт хийсэн байна. Үүний 60.7 га-  нь төмс, хүнсний ногооны тариалалт бөгөөд одоогоор 15 га- гаас 90 тонн төмс,  6 га- гаас 32 тонн хүнсний ногоо хураан авчээ.
Энэ жилийн хувьд төмс тариалсан талбай урьд оныхоос 16 хувиар, хүнсний ногооных 26 хувиар тус тус өссөн байна. Тариалалт хийсэн талбайгаас  7.8 га- гийн ургац алдсан гэж тооцоолж байгаа бол бусад талбайгаас 155 тонн төмс, 72 тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан мэдээ байгаа юм.  
Орон нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо тариаланч иргэд нэр төрлөөс хамааран 1500- 2500 төгрөгийн үнэтэйгээр худалдаж байна.

Т. Отгонтуяа
相关新闻