Аймгийн Засаг даргын ивээл дор “Бага олимп” зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 19- 21- ны өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор “Бага олимп- 2017” спортын наадмыг зохион байгуулахаар товлолоо. Олимпын спортын төрлүүдийг орон нутагтаа дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор энэ наадмыг аймгийн Засаг дарга үйл ажиллагааныхаа энэ оны хөтөлбөрт тусгаад байжээ.
Арваад жилийн өмнө аймгийн Засаг даргын ивээл дор урлагийн авъяастнуудаа нээн илрүүлэх зорилгоор бүх нийтийг хамарсан урлагийн наадмыг зохион байгуулж байсан. Үүний дүнд соёлын биет бус өвийг уламжилж яваа, урлагийн янз бүрийн авъяас билэгтэй иргэдээ шинээр тодруулж байсан юм. Үүнтэй нэгэн адилаар спортод дуртай, авъяас чадвартай иргэдээ дэмжин, тэднээр дамжуулан спортын олон төрлийг орон нутагт дэлгэрүүлэн хөгжүүлэх үүднээс ийнхүү Бага олимпийг зохион байгуулахаар болжээ.
Насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг спортын тэмцээн уралдаан өсвөр үеийнхнийхээс цөөн байдаг. Тиймээс Бага олимпод 18 ба түүнээс дээш насны иргэдийг өргөнөөр оролцуулахаар товлосон байна. Иргэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, зуун буудалт даам, үндэсний бөх, дартс, ширээний теннис гэсэн төрлүүдээр залуучууд, дунд болон ахмад настны ангилалд өрсөлдөнө.
Спортоор дамжуулан бүх нийтээрээ нутаг орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө нэг зорилго тэмүүлэл дор нэгдэхийг ч зорилго болгож байгаа тул “Нэг зорилго- нэг баг” хэмээн Бага олимпийн уриаг тодорхойлсон байна.
Бага олимпод ард иргэдээ нэгтгэн зохион байгуулж оролцуулах үүргийг сум, багийн Засаг дарга нар хүлээж байна. Бага олимп зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуунаар ахлуулан томилж, ажлын хэсэг бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Т. Отгонтуяа