Дулааны шугамыг нь солиход айл өрхүүдээс хөрөнгө нийлүүлэхийг хүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Орон сууцны доторхи нийтийн шугам сүлжээг сольж шинэчилье, харин үүнд айл өрхүүдээс санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэдэг саналыг дулааны эрчим хүч түгээгч байгууллага орон сууцны оршин суугчдад хүргүүлжээ. Харин дийлэнх айл өрх эл асуудалд анхаарал хандуулахгүй байсаар зун, намрын сарыг өнгөрүүлсэн байна.
Мандалговийн дулааны шугам хоолой зэвэнд идэгдэж, элэгдэж муудсан нь зарим орон сууц халаалт дулаанаар доголддог нэг шалтгаан болдог. Ялангуяа 48 айлын 10, 11 дүгээр орон сууцны оршин суугчдын хувьд нэлээд зутруухан өвөлждөг. Дулаанаар хангагч байгууллагад чиглэсэн тэдний гомдол ч тасардаггүй юм.
Эдгээр орон сууц Мандалговийн 180 шахам хэрэглэгчдэд дулааны эрчим хүч түгээдэг “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын халаалтын төв зуухнаас дулаанаар хангагддаг. Тус байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангаж хийсэн гол нэг ажил нь халаалтын зуухныхаа хоёр тогоог иж бүрэн сольж, 150 гаруй метр шугамыг өргөтгөн, хос шугам болгож шинэчилсэн байна. Хэдийгээр ингэж шинэчлэл хийсэн ч орон сууцан дахь дулааны шугамыг мөн солихгүй бол халаалт дулааны доголдол хэвээр байх магадлалтай гэдэг үүднээс айл өрх тус бүр 200 мянган төгрөгийн хөрөнгө нийлүүлж, орцон дахь нийтийн шугам сүлжээг шинэчлэхэд хөрөнгө оруулахыг хүсчээ. Мөн айл өрх бүр тус тусынхаа дулааны шугам хоолойн зэвийг арилгаж, элэгдсэнийг нь сольж шинэчлэх хэрэгтэй байгааг сануулсан байна.
Харамсалтай нь 2 орон сууцнаас нэг л орцны айл өрхүүд санхүүжилт босгож, шугам сүлжээгээ солиулж чадсан бөгөөд ихэнх айл өрхүүд төдийлөн анхаарал хандуулаагүй, урьдын байдлаар өвөлтэй золгож байгааг “Дундговь Ус” ОНӨҮГ- ын захирал Д. Ганбаатар хэллээ.
Тус байгууллага 14 мянган кв.м талбайг дулаанаар хангах ёстой. Шинээр суурилуулсан халаалтын 2 тогоо нь 12 мянган кв. м талбайг халаах хүчин чадалтай байгаа тул дахин нэг тогоо суурилуулахаар зэхэж байна. Хүчин чадлын хувьд урьдынхаас нэмэгдэж байгаа. Харин айл өрхүүдийн дулааны шугам сүлжээнээс үүдэж халаалт доголдож болзошгүйд санаа зовж байгаа гэв.

Т. Отгонтуяа