Эрдэнэтийн брэнд бүтээлийг хамтран хийх санал гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн засаг даргын орлогч С.Батжаргал Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа архитекторуудтай уулзаж хот төлөвлөлтийн талаар санал, бодлоо солилцлоо. Жил бүр бүтээн байгуулалтын ажил өрнөдөг ч энэ нь “Орхон аймгийг 2021 он хүртэл хөгжүүлэх” дунд хугацааны төлөвлөлттэй хэрхэн уялдаж байгаа, цаашид анхаарах ямар асуудал байгаа зэрэгт архитекторууд саналаа хэллээ.
Орон нутгийн удирдлагууд ойрын дөрвөн жилийн төлөвлөгөөгөө хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулахгүй байгаа нь цаашид эмх замбараагүй барилгажилт бий болж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэл бий болсон. Жишээ нь саяхан Цагаанчулуут багт явган хүний замыг орон нутгийн төсвийн 150 сая төгрөгөөр хийж дуусгаад байтал улсын төсвийн хөрөнгөөр автозамын шинэчлэлт хийж байна гээд гадны хөрөнгө оруулалттай хувийн компани түүнийг хуулж аваад зам хаасан. Энэ нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэсэн төдийгүй аливаа бүтээн байгуулалтаа хот төлөвлөлттэйгээ уялдуулахгүй байгаагийн бодит жишээ юм. Иймд цаашид дахин алдаа гаргахгүйн тулд хотын ерөнхий төлөвлөлтийг Эрдэнэтийн иргэн бүр мэддэг байх шаардлагатай гэдгийг өнөөдрийн хуралд оролцогсод онцолж байлаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал байгалийн үзэсгэлэнт газаргүй Орхон аймаг сонин, содон хөшөө дурсгалаараа аялал жуулчлалыг татах боломжтой тул Эрдэнэтийн брэнд бүтээлүүдийг хамтран хийцгээе гэсэн санал дэвшүүллээ.

Б.Оюун-Эрдэнэ