Өргөдөл гомдол санал хүсэлтээ цахимаар ирүүлэх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг Цахим өргөдөл гомдлын программыг нэвтрүүлснээр иргэд төрийн байгууллагад хандсан өргөдөл гомдол санал хүсэлтээ заавал өөрийн биеэр авч ирж өгөх шаардлагагүй боллоо.
Бид хамтдаа 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй болгоход чиглэсэн ажлуудыг тусгасны дагуу өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх тусгай программыг нэвтрүүллээ. Төрийн захиргааны байгууллагад гаргах өргөдөл, санал хүсэлтийг өөрийн биеэр, өргөдөл бичгээр, гар утсаар, интернэтээр дамжуулан өгөх боломжтой боллоо. Ингэснээр өргөдөл гаргагч иргэн өөрийн өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг цахим хэлбэрээр болон бусад хэлбэрээр харах, хянах боломж бүрдэж байгаа юм. Өргөдөл санал хүсэлтийг хүлээн авагч байгууллагууд тухайн хүсэлтийг нэгдсэн мэдээллийн санд оруулж, тодорхой шатны байгууллага мэргэжилтэнд шилжүүлж, хянаж шуурхай шийдвэрлэх давуу талтай аж.
Тухайн программ нь монгол хэлээр байгаа тул иргэдэд ашиглахад нэн тохиромжтой. Өргөдөл, гомдлын цахим програм хангамжид шийдвэрлэлтийн явц байдал, хугацаа, тэмдэглэл зэрэг бүх зүйлийг хандсан иргэн болон шийдвэрлэх албан хаагч бүрт харах, хянахаас гадна хөтлөх боломжийг бүрдүүлсэн нь илүү онцлог давуу талтай юм.

Д.Мишигсүрэн