4.2 тэрбум төгрөгөөр 640 хүүхдийн сургууль барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-02 13:16:07
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхрн аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 640 хүүхдийн сургууль тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Үүнийг улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм.
Тус сургуулийн барилга нь нийт хичээлийн 24  танхимтай  зургаан төрлийн сургалтын кабинеттай юм. Мөн спорт, урлаг заал, номын сангаас гадна зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, амрах өрөө, тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө, салхилах талбай зэргийг тусад нь шийдэж аюулгүй байдлыг хангасан байна.  Уг сургуульд Эрдэнэ багийн харьяалалтай 580 орчим сурагч суралцана.  БСШУСЯ-аас 640 хүүхдийн сандал ширээгээр хангасан бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко материлаар Герман улсад үйлдвэрлэсэн сайн чанарын ширээ сандал нийлүүлэгджээ. Уг сургууль нь бассейнтай юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻