Иргэд хоёр өдөр хог цэвэрлэж 50400 төгрөгийн цалин авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, тэдэнд орлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийг хамарсан ажлыг зохион байгуулаа. Уг ажлын хүрээнд тус сумын 21 багийн 270 иргэнийг нийтийн эзэмшлийн талбайн хог цэвэрлүүлж хоёр өдрийн ажлын хөлс гэж 50.400 төгрөгийн цалин олгожээ.
Эл мөнгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас гаргасан байна. Нийт 13.608.000 төгрөгийн төсөв батлагдrжээ. Иргэд цагийн 3500 төгрөгөөр ажлын 8 цагаар хоёр өдрийн турш ажиллажээ.
Эл мөнгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас гаргасан байна. Нийт 13.608.000 төгрөгийн төсөв батлагдrжээ. Иргэд цагийн 3500 төгрөгөөр ажлын 8 цагаар хоёр өдрийн турш ажиллажээ.
Б.Оюун-Эрдэнэ