Ахмад дайчдыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-01 12:35:02
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Олон улсын Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Орхон аймгийн Засаг даргын 568 дугаар захирамжаар Орхон аймгийн нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадуудыг шагнаж урамшууллаа.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Ш.Сүрэнжав, Г.Дугаржав нарыг АИТХ-ын “Иргэний төлөө” медаль,  Ж.Донормаа, Д.Дамдинсүрэн, Ж.Дамба, Д.Пүрэвжав нарыг “Хүндэт тэмдэг” –ээр шагналаа.  Манай улс “Ахмадын баяр”-ыг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. 10 дугаар сарын 1-ний энэ өдөр албан байгууллага бүр ахмад ажилтнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Үүний хүрээнд Орхон аймгийн ЗДТГ ахмад ажилтнуудаа хүлээн авч баярын арга хэмжээ зохион байгууллаа. Түүнчлэн “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн нийт ахмадуудын дунд “Дуун цэнгүүн” зохион байгууллаа. Дээрх дэд хөтөлбөр нь ахмадуудын нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ
            
相关新闻