АНУ-тай найрамдаагүй цагт цэргийн хүчээ бэхжүүлсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /РИА Новости/. 1953 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа түр эвлэрэх гэрээний оронд АНУ найрамдлын гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй цагт Умард Солонгос Зэвсэгт хүчнийхээ чадавхыг улам нэмэгдүүлсээр байна гэж тус улсын “Нодон синмун” сонинд бичжээ.
“Америкийн эрх баригчид зөв шийдвэр гаргах хүртэл бид цэргийн аргаар тогтоон барих хүчээ бэхжүүлж, Солонгосын хойгт болон Азид энх тайван тогтвортой байдлыг хангахад идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна” гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байгууллага болох тус агентлаг мэдээлж байна.
“Найрамдлын гэрээ байгуулах тухай бидний шударга саналыг Америк нэн даруй хүлээж авах ёстой” гэж “Нодон Синмун” шаарджээ.
Тус сонинд гарсан нийтлэлд дурдсанаар, ийм гэрээ нь Солонгост төдийгүй Зүүн Хойд Азид энх тайван байдлыг хангахад нөлөөлнө. Тус сонинд мөн хэрэв Умард Солонгос цөмийн зэвсэггүй байсан бол Солонгосын хойгт аль эрт дайн дэгдэх байсан гэж бичжээ.
Д.Жаргал