Гурван орны уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Хөх хот /МОНЦАМЭ/. "Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо 2017" арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ны Утга урлагийн нийгэмлэгээс Хятад, Монгол, Оросын “Тосон будаг, гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн ”-г Өвөр Монголын Үзэсгэлэнгийн Ордонд нээлээ.
Үзэсгэлэнд дээрх гурван орны уран бүтээлчид байгаль дэлхий, орчин үеийн хот, хүний амьдралыг өөрийн өнцөгөөр харуулсан гэрэл зургуудаас гадна уран бичлэгийн нийт 210 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэнд дээрх гурван орны уран бүтээлчид байгаль дэлхий, орчин үеийн хот, хүний амьдралыг өөрийн өнцөгөөр харуулсан гэрэл зургуудаас гадна уран бичлэгийн нийт 210 гаруй бүтээлийг дэлгэжээ.
“Тосон будаг, гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн ” “Нэг бүс нэг зам”-ын төслийн санаачлагын дуу хоолой болж, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимтэй өргөжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг зузаатгана. Мөн үүгээр дамжуулан Хятад, Монгол, Орос гурван орны урлагийн бүтээлийг олны хүртээл болгохоос гадна, уран бүтээлчид хоорондоо холбоо тогтоож туршлага судлах нөхцөл бүрдүүлэхээр үзэсгэлэнг зохион байгуулж байна" хэмээн ӨМӨЗО-ны Утга урлагийн нийгэмлэгийн удирдлагууд онцлов.
Үзэсгэлэн есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Хөх хот Б.Заяа