Казакийн цагаан толгойт үхрийн үүлдэрлэг чанарыг сайжруулах төслийн нээлт Хушаат суманд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Мерси Кор Монгол Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Казахын цагаан толгойт үхрийн үүлдэрлэг чанарыг сайжруулах, улсын хэмжээнд загвар болохуйц мал үржлийн нэгж байгуулах төслийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо.
2017-2019 онуудад хоёр жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төслийг тус сумын “Хушаатын Баялаг” мал үржлийн хоршоо, Мерси Корын гэрээт “Хөгнө Мээж” үндэсний зөвлөхийн баг хамтарч хэрэгжүүлэх юм. Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийг зорьж буй эл төсөл нь “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг Мерси Кор, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх аж. Уг хөтөлбөрийн гол зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, иргэд, төрийн байгууллагын хямрал, саад бэрхшээлийг давах чадавхийг бэхжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад оршиж байгаа гэнэ. Мерси Кор нь хүний төлөө ээлтэй ертөнц байгуулж болно гэсэн итгэлтэй, Олон Улсын тэргүүлэх хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага өнөөдөр дэлхийн 40 гаруй улсад зоригтой шийдлүүдийг хэрэгжүүлж, хүмүүст бэрхшээлийг даван туулж хөгжихөд нь тусалдаг байна. 1999 онд Мерси Кор төлөөлөгчийн газраа Монголд албан ёсоор нээжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр 25 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн аж. Одоогийн байдлаар тус байгууллага манай улсын 11 аймагт хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол Улсад тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны доройтол бэрхшээл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймээс Монголын нүүдлийн түүх соёл, аж ахуй, БНХАУ, ОХУ-ын зах зээлийн боломж, дэлхийн зах зээл дэх бэлчээрийн үхрийн махны эрэлт хэрэгцээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд мал аж ахуйн салбарт тулгуурлаж тэнвэртэй, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах таатай боломжийг бүрдүүлэх болно гэж төслийг хэрэгжүүлэгч байгууллага үзэж байна.
Нээлтийн арга хэмжээнд Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгч Рик Гёрли, Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга болон малчдын төлөөлөл оролцлоо.

Ч.Отгонцэцэг