“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-25 12:30:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Цөмийн энергийн комиссын ажлын албанд "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт эхэллээ.
Энэ сургалтанд 20 орчим байгууллага, аж ахуйн нэгжийн 30 гаруй хүн оролцож байна. Тодруулбал, МХЕГ-ын улсын байцаагч, аж ахуйн нэгжүүдийн цацрагийн хамгаалалт хариуцсан ажилтнууд хамрагдаж байгаа юм. Есдүгээр сарын 25-29-нд үргэлжлэх уг сургалтыг Австрали улсаас ирсэн эксперт /шинжээч/ хоёр хүн удирдаж байна.



Тус сургалтын үеэр МХЕГ-ын Цөмийн хяналтын хэлтсийн дарга Б.Батгэрэлтэй уулзаж сургалт эхэлж байгаа энэ өдрөөс “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулах болсон талаар сонирхлоо.



Тэрбээр, “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд Цөмийн энергийн тухай хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн мөрдөж ажиллах талаар сургалт, сурталчилгааг явуулж ажиллана. Хоёр чиглэлээр буюу Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн цацрагийн аюулгүй байдал хяналтын газраас өөр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тухайлбал,  аж ахуйн нэгж байгууллагууд ямар хэлбэрээр хяналт тавьж, юунд анхаарах ёстой талаар арга зүй, мэдээллийн чанартай олон арга хэмжээг зохион байгуулна. Мөн сургалт сурталчилгааны тараах материал түгээх болон нэлээд хэдэн сургалт зохион байгуулж, зөв ойлголт, мэдлэг олгох юм.

Дашрамд дуулгахад, Цацраг идэвхит материалын тархалт, цацрагийн хяналтын олон улсын жишгээр фосфорит, газрын тос, нүүрсний уурхай зэрэгт онцгой анхаардаг. Манай улсын хувьд нүүрсний уурхайнуудын цацрагийн хэмжээ хэвийн түвшинд байгаа бөгөөд байнгын хяналтанд байдаг гэж болно. Харин газрын тосны хувьд, ирээдүйд энэ салбар манай улсад хөгжих учраас одооноос анхаарал хандуулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм.
Д.Өлзий
相关新闻