Цагааннуур сумын төв хатуу хучилттай замтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум төвдөө хатуу хучилттай замтай болж, сумандаа тохилог, хотжисон байдлаар амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус замыг нээх үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил-“Шаамар сумаас Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн дөрвөн сумыг холбосон 110 км засмал замын асуудлыг өөрийн бүрэн эрхийн хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ” гэдгээ хэллээ. Энэхүү 1.3 км хатуу хучилттай авто замыг аймаг, сумын ОНХ-ийн сангийн 567 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн захирал Ж.Хашбаатарыг энэ үеэр Цагааннуур сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
Цагааннуур сумын төвийн хатуу хучилттай 1.3 км авто замын нээлт энэ сарын 22-ны өдөр болж, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн БСУГазрын дарга Ч.Жаргалсайхан, сумын ИТХ-ын дарга Х.Нацаг, Засаг дарга Б.Баярхүү, “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК-ийн захирал Ж.Хашбаатар нарын албаны хүмүүс оролцсон байна.

Ч.Отгонцэцэг