Цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээнд Өмнөговь аймгийн баг тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” цогцолбор тэмцээн өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй томоохон ажлын нэг бөгөөд хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, ирээдүйд Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөх, хүүхэд залуусын цэргийн амьдралын үүдийг нээсэн нэгэн гүүр нь энэхүү “Дөл” тэмцээн юм.
21 жилийн дараа дахин зохион байгуулж буй тус тэмцээнд аймаг, нийслэлээс шалгарсан тэргүүний 24 багийн 312 сурагч, 24 дасгалжуулагч-багш, цэргийн штабын 50 орчим офицер “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөв.

Тэмцээнд Өмнөговь аймгийн "Дөл" баг тэргүүн байр, Баянхонгор аймгийн баг хоёрдугаар байр, Дорноговь аймгийн баг гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Залуучуудын холбоо, зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.

Ж.Болор