Хэнтий аймгаас төрсөн аваргуудын нэрэмжит барилдаанд 2048 өсвөрийн бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам Чингис хотноо нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Хэнтий аймгаас төрөн гарсан алдар цолтой бөхчүүд оролцов.
Уг наадмыг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн УАШТ, Хэнтий аймгийн аваргуудын нэрэмжит 7-18 насны хүүхдүүдийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулах юм.
Наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний бөхийн холбоо, Спорт бүхний төлөө Холбоо, Аймгийн Үндэсний бөхийн холбоо, Өсвөрийн бөхчүүдийн "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж байна.

Монгол бөх одоогоос 20000 жилийн тэртээ Монголчуудын ахуй амьдрал дундаас үүсэн бий болсон, олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир, дэг жаяг бүхий баяр наадмын нэг төрөл юм. Энэхүү үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй холбоотой.
Хүннү гүрний үед бөх нь эрчүүдийн бяр хүчээ сорих төгс арга болж, бөхөөр хүч чадлыг олсон эрчүүд байлдаан тулалдаанд ялан дийлэх, эзэнт гүрнээ хамгаалах үйлсэд гол үүргийг гүйцэтгэж байсан түүхтэй. Тиймээс энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийн хүмүүжил бие бялдрын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болж байгаа талаар эцэг эхчүүд болон дасгалжуулагчид ярьж байна.
Монгол Улсдаа анхдагч энэхүү наадмын шагналын сан 60 сая төгрөг бөгөөд I-V байр шалгаруулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж. Мөн I-V байранд шалгарсан багийн ахлагч нарыг мөнгөн шагнал, Бээжин хотод аялах эрхийн бичиг, арга хэмжээг хүндэтгэн, зохион байгуулалттай жагсаж оролцсон сургууль, цэцэрлэг тус бүрээс нэгийг шалгаруулж, багш нарыг Бээжин хотод аялуулах аж.
Дашрамд дурдахад, Хэнтий аймгийн Чингис хотод 2015 онд 1500 хүүхдийн барилдааныг зохион байгуулж байв.

Ж.Болор