Пауэрлифтингийн спортоор дэлхийн аварга тамирчин хоёр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-22 10:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсад болж байгаа "GPC" мэргэжлийн пауэрлифтингийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Ш.Ариунбаатар Т.Амарзаяа нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов.
Тодруулбал, Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д "Rаw" пауэрлифтингийн төрөлд 320 кг штангтай сууж тус төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр ДАШТ-ээс ийнхүү долоо дахь медалиа хүртэж байна. Мөн ОУХМ Т.Амарзаяа насанд хүрэгчдийн ангиллын -90 кг-д "RAW" пауэрлифтингийн төрөлд түрүүлж алтан медалийн эзэн болов. Тэд ням гарагт эх орондоо ирнэ.

Д.Өлзий

相关新闻