Хэмжилзүйн чиглэлээр эрхзүйн мэдлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Стандартчилал хэмжилзүйн газраас Баянгол сумын ЗДТГ-тай хамтран “Хэмжилзүйн дотоод, гадаад хяналтыг хэрэгжүүлэх арга зам” сэдвийн дор сургалт зохион байгууллаа.
Сургалтанд худалдаа, нийтийн хоол, талх нарийн боовны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж, мөн хүнсний болон хүнсний бус савласан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, үйлдвэрлэдэг нийт 32 төлөөлөл оролцсон байна. Энэхүү сургалтын гол зорилго нь Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлахад оршиж байлаа. Тус сургалтаар хэмжилзүйн ерөнхий ойлголт, эрхэлж буй үйл ажиллагааныхаа хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангаж ажиллах, хэмжилзүйн болон дотоодын хяналтыг дотоод хяналтын журмын дагуу хийж гүйцэтгэх талаар мэдээлэл өгчээ. Түүнчлэн савласан бүтээгдэхүүний тоо хэмжээнд хэрэглэгчийн хяналтын хуудсаар хөндлөнгийн хяналтыг хийх, хэрэглэгчийн саналыг авч ажиллах тухай сэдвүүдээр мэдлэг олгосон байна. Сургалт хэмжилзүйн эрсдэлийг бууруулах, эрхзүйн мэдлэг олгосон нь үр дүнтэй болжээ.

Ч.Отгонцэцэг