Ажил хаялтад сургуулиуд харилцан адилгүй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Багш нарын зүгээс Монгол Улсын засгийн газарт хандаж шийдвэрлүүлэхээр өгсөн гурван зүйлдээ хариулт авах сануулах ажил хаялтыг орон даяар зарлаад байна.
Сэлэнгэ аймгийн тухайд төрийн өмчийн 35 сургуультай. Сануулах ажил хаялтад одоогийн байдлаар Сүхбаатар сумын 6, Мандалын 3, Сайхан, Орхонтуул, Алтанбулаг, Ерөө, Түшиг, Хүдэрийн сургуулиуд тус тус оролцоод байна.
Зарим сумдын сургуулиудын мэдээлэл хараахан ирж амжаагүй байна хэмээн Сэлэнгэ аймгийн багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны дэд дарга н.Алтантуяа мэдээллээ. Багш нарын хувьд Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1.600.000 төгрөгт хүргэх, Монгол Улсын Засгийн газарт тавьсан гурван тал хэлэлцээрийг шийдэх, багш нарын нийгмийн баталгааг хангах гэсэн гурван асуудлыг тавиад байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн 4 цэцэрлэг ажил хаялтанд оролцох тухайгаа мэдэгдсэн ч одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа багш нар сургууль, сургууль дээрээ өглөөний 09.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл ажил хаялт зарлан суух юм байна. Энэхүү ажил хаялтанд оролцож буй багш нарын тоо сургууль тус бүр дээр харилцан адилгүй байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг