НИТХ-ын даргад таван хүн нэр дэвшжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал Ц.Амарсайхан, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшсэн байна. Үүнээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг Ж.Батбаясгалан авсан байна. Түүний араас Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нар саналын тоогоороо жагсчээ. Дээрх гурван нэр дэвшигчийг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болжээ.
Нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын орлогч,НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай юм.
Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Одоо НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байна.
Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан туршлагатай. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ.

Ч.Ариунболд