Завханы нутгийн өөрөө удирдах байгууллагын багийнхан баруун бүсдээ тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/ Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээнд Завханы төлөөлөгчид амжилттай оролцжээ.
Энэхүү томоохон арга хэмжээ Увс аймагт болсон бөгөөд Завхан аймгийн ИТХурал, ажлын албаны баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байр, гар бөмбөгөөр дэд байр, дардасын тэмцээнд тэргүүн байрыг эзэлжээ. Харин шатрын тэмцээнд аймгийн ИТХурлын Төлөөлөгч О.Батчулуун дэд байр, теннисний төрөлд аймгийн ИТХурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Эрдэнэбаатар, ажлын албаны ажилтан Э.Уянга нар тэргүүн байр эзэлж багийн дүнгээр баруун аймгуудаас тэргүүлж цомын эзэд болжээ. Тус арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн НӨУБ-ын эрхзүйн орчинг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болдог ажээ.
Анхны арга хэмжээ Ховд аймагт зохион байгуулагдаж байсан бол ирэх 2018 онд энэхүү томоохон уулзалт арга хэмжээг Завхан аймаг зохион байгуулахаар болжээ.
Анхны арга хэмжээ Ховд аймагт зохион байгуулагдаж байсан бол ирэх 2018 онд энэхүү томоохон уулзалт арга хэмжээг Завхан аймаг зохион байгуулахаар болжээ.
Б.Мягмарсүрэн