Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа иргэдийн саналд тулгуурлан хийх гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь иргэдээс гаргасан саналд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг цаашид хийх гэнэ.
Тус Прокурорын газраас санаачлан аймгийн Шүүхийн Тамгын газар болон Цагдаагийн газартай хамтран хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулан шинээр батлагдан гарсан хуулиудыг иргэдэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг иргэдэд танилцуулан, шинээр батлагдан өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж байгаа “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Прокурорын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудаар гарын авлага бэлтгэн олон нийтэд түгээсэн байна.
Мөн прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар болон үндсэн чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой асуултуудаар иргэдээс санал авчээ. Тус хамт олон цаашид иргэдээс гаргасан саналд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг