Германы эмч нар Орхон аймагт хоёр дахь жилдээ ирж ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-20 14:15:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/ -ийн Гэмтлийн тасагт ХБНГУ-ын эрүү нүүр, гоо сайхны мэс засалч эмч, доктор Мартин Щварц, Пиүс Вайзар нар ажиллалаа. Тэд хоёр дахь жилдээ Орхон аймагт ирж  иргэдэд үнэ төлбөргүй эмнэлэгийн тусламж үзүүлж байгаа нь энэ юм.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч 10 гаруй хүнд мэс засал хийжээ. Мэс засал хийлгэсэн иргэдийн дийлэнх нь түлэгдэлтийн улмаас гоо сайхнаа алдсан байж. Энэ нь ахуйн түлэгдэлтэй холбоотой тул монголчууд амьдралын хэв маягтаа анхаарах, үр хүүхдээ халуун зуух, халуун тогоо, цахилгаан хэрэгслээс хол байлгаж сургах, сайн харж хандах хэрэгтэй байгааг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻