Ариутгал халваргүйжүүлэлт, хяналтын дөрвөн пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 14:00:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 12 суманд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх  тарилгын ажлыг аймгийн Засаг даргын  захирамжийн дагуу 3929 өрх суурийн 466079 толгой хонийг бүрэн хамруулжээ. Мөн цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хурганы тарилгад 135,0 мянган толгой хурга хамруулсан гэж аймгийн ХХААГазрын Мал эмнэлгийн хэлтсээс мэдээллээ.
Шүлхий өвчний тандалт 4 суманд 1200 малыг хамруулан хийсэн байна. Дундговь аймгийн Өлзийт суманд цэцэг өвчин гарсантай холбоотойгоор Манлай, Цогтцэций суманд сэжигтэй 5 сууриас 54 дээж авч шинжлүүлэхэд эрүүл гарчээ. Цогт-Овоод нэг, Манлайд 2, Цогтцэций суманд нэг нийтдээ 4 ариутгал халваргүйжүүлэлт, хяналтын пост байгуулан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 585,4 мянган толгой мал хамруулахаас 479,6 мянган тоглой мал хамруулж 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Галзуу, сахуу, ДХХ-энтеробактериоз, сохор догол зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлэн хийж байгаа юм байна.
Д.Мишигсүрэн
相关新闻