“Гэр бүл-Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөлгөөнд Өмнөговьчууд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ “Гэр бүл-Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлгөөнд Өмнөговь аймгаас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Төмөрбат, БСУГ-ын мэргэжилтэн н.Бадамханд, Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ц.Анхтуяа, эцэг, эхчүүдийг төлөөлөн Д.Адарсүрэн, Д.Наранбилэг нар амжилттай оролцоод иржээ.
Зөвлөлгөөнөөр монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил эцэг эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг онцолж ярилцсан байна. Элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Дэлхийн зөн олон улсын байгууллага, ХНХЯ, БСШУСЯ, ЦЕГ, ОБЕГ, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн ТББ, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан ТББ хамтран дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулсан байна.
Зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ОУБ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон 500 гаруй эцэг эхчүүд оролцсон байна.

Д.Мишигсүрэн