"Ирээдүйд гэрэлтэх нас" төслийн хоёрдугаар шат энэ жил үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 19:50:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнгөрсөн хичээлийн жилээс эхлүүлэн "Ирээдүйд гэрэлтэх нас" төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Уг төсөл энэ хичээлийн жилд ч үргэлжилж энэ сарын 15-аас хоёрдугаар шатны ажилдаа оржээ.
Төслийн хоёрдугаар шатанд уг төслөөр бэлтгэсэн үе тэнгийн сургагч багш хүүхдүүдийг цаашид эрүүл мэндийн клуб болгон чиглүүлж, үйл ажиллагааг тасралтгүй явуулах юм. Иймд тэдний ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой чиглүүлэгч багш нарын сургалтыг 10 дугаар сарын 1,2-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Сургалтад төсөлд хамрагдсан сургуулиудын нийгмийн ажилтан, биологийн багш нар оролцоно. Сургалтыг аймгийн БСУГазар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулах юм байна.
"Ирээдүйд гэрэлтэх нас" төсөл нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХӨ, ХДХВ болон ДОХ-оос урьдчилан сэргийлэх, зөв дадал эзэмшихэд нь өсвөр үеийнхнийг чиглүүлж өгөхөөр эрүүл мэндийг боловсролыг олгож байгаа юм. Энэхүү төсөл нь Оюутолгой ХХК-ийн "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр хэрэгжиж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻