Мах борлуулдаг бүх дэлгүүр зөрчилтэй байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагтай хил залгаа зарим аймгийн нутагт малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор ирэх он хүртэл малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарган зарим сумдын нутагт пост ажиллуулж байгаа билээ.
Тус аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд Дундговь, Дорноговь аймгаас малыг олноор нь тээвэрлэж, зарж борлуулсан үйлдэл тасрахгүй байгаа юм. Тиймээс сумын Засаг даргын орлогчийн даалгавраар эргүүл, хяналт шалгалтын түр постыг тухайн бүсэд ажиллуулжээ.
Пост ажиллах хугацаанд Цагаан хад орчимд үйл ажиллагаа явуулж, мах зарж борлуулдаг дэлгүүрүүдэд Гаалийн МХГ-ын байцаагч, гэрээт Цагдаагийн тасгийн хэв журмын байцаагч нарын хамт хяналт шалгалт хийхэд бүгд зөрчилтэй байсан байна. Мах зарж борлуулах стандартын шаардлага хангаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, малын гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаагүй жин хэмжүүртэй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн аж.

Энэ үеэр Дорноговь аймгийн Мандах сумаас ирсэн 25 малд анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийж, нутагт нь буцаажээ. Цаашид Цагаан хад орчимд хорио цуцлагдтал байнгын хяналт тавьж мэдээлэл өгөх үүрэг даалгаварыг Хайрхан багийн идэвхтэн байгаль хамгаалагч Ш.Жанцанд даалгасан байна. Мөн зэргэлдээ сумдын Засаг дарга нарт мэдээлэл хүргүүлэн, хяналт тавьж хамтран ажиллахыг хүссэн албан бичгийг хүргүүлээд байна.
2018 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, хэрэгжиж байгааг нийт иргэдэд анхааруулж байна.
Д.Мишигсүрэн