Зуунмод сумын такси үйлчилгээг чанаржуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-19 18:37:33
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Иргэдийн гомдлын дагуу энэ сарын 4-нөөс  “Такси үйлчилгээг чанаржуулах хяналт, шалгалт” хийгдэж байна. Шалгалтад Зуунмод сумын дөрвөн компанийн 100 гаруй такси хамрагдах юм.

Ингэхдээ машины насжилт, ариун цэвэр, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах юм. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин иргэдэд үйлчлэх боломжгүй болно. Мөн жолооч нарын харилцааны соёл дутагдалтай байдаг учир шат дараатай сургалтад хамруулна гэдгийг аймгийн Авто тээврийн газрын тээвэр зохицуулагч Д.Пэлжээ онцолсон юм.

Өнөөдөр “Такси үйлчилгээг чанаржуулах хяналт шалгалт”-аар “Далай ээж” компанийн 30 гаруй такси хамрагдлаа. Шалгалтын дүн тодорхой хугацааны дараа гарч нийтэд мэдээлнэ гэдгийг аймгийн Авто тээврийн газраас мэдээлэв.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻