Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 18:04:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ үед иргэдийг нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан пин сав, эд зүйлсээ авч зам талбайг чөлөөлж бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцохыг албаны хүмүүс уриаллаа. 
Тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас бүтээн байгуулалтад саад учруулсан иргэд болон аж ахуй нэгжид зохих арга хэмжээг авахыг анхааруулж байна. Нийтийн эзэмшлийн талбайг буюу газрыг зөвшөөрөлгүй, газар эзэмшсэн бол зөрчлийн тухай хуулиар хувь хүнийг 500 мянга, аж ахуй нэгжийг тав хүртлэх сая төгрөгөөр торгох заалттайг сануулж байна. 
Улсынхаа дөрөв дэх хот болохоор зорьж байгаа тус аймгийн хувьд бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм. Одоогоор тус суманд  1,9 км дугуйн замыг барих ажил ид өрнөж байна.
Д.Мишигсүрэн
相关新闻