Хүүхдүүд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтанд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 17:55:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдүүдийн дунд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа. 

"Аюулгүй-Амар тайван Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сарын аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ сарын 2-ноос эхэлж хэрэгжсэн тус аяны хүрээнд ийнхүү сурагчдад зориулсан сургалт явуулсан байна.

Тус сургалтанд Даланзадгад, Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулж зохих мэдлэг олголоо. 

Сургалтаар насанд хүрээгүй хүүхдүүд үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүчиндэх гэмт хэргийн талаарх ойлголт, анхаарах асуудал, эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаарх ойлголт, дээрэмдэх гэмт хэрэг, цахим гэмт хэргийн талаарх сэрэмжлүүлэг зэрэг ойлголтыг хүүхдүүдэд өгсөн байна. 

Д.Мишигсүрэн


相关新闻