Ж.Баярмагнай:Ган гачигтай тэмцэх гол арга бол тэг боловсруулалтыг нэвтрүүлэх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чагтай” компанийн захирал, ХАА-н доктор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Жалсрайн Баярмагнайтай уулзаж ярилцлаа. Тэрээр агрономич мэргэжилтэй нэгэн бөгөөд газар тариалангийн салбарт өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан яваа эрдэмтдийн нэг. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэлээд ургац алдаж буй тооцоотой байгаа. Гантай жилийн ургац алдалтыг доктор агрономичийн компани хэрхэн даван туулсан хийгээд намрын нөр их ажлынх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу, та? Сайхан намаржиж байна уу.
-Сайн сайн. Та бүхэн сайн явж байна уу? Ажил төрөл өндөр үү?
-Өндөөр өндөр. Танайх чинь нүүдлээ хийх гэж байхад нь бид саатуулчих вуу даа?
-Харин тэглээ. /инээв/. Манайх энэ урд талбайгаа хурааж дуусаад өөр талбайдаа орохоор ажилчдынхаа байрыг нүүлгэх гэж байлаа.
-Энэ жил танай компани хичнээн га-д тариалалт хийсэн бэ. Зундаа хэт халснаас зарим компаниуд ургац алдсан мэдээтэй байна. Танайх ямаршуу байна, ургац хураалтын ажил хэр явцтай байна вэ?
-Энэ жил манай компани 2000 гаруй га-д тариалалт хийсэн. Үүнээсээ улаанбуудай 1500 га, гурвалжин будаа 350 га-д, рапс 130 га-д, мөн 22 га-д доник тарьсан. Энэ жилийн зун нэлээд хатуухан боллоо. Маш их халсан, маш их гантай байлаа. Манай компанийн хувьд ургац хураалт хэвийн явж байна. Ерөнхийдөө уриншид тарьсан талбайн ургац сайн байна. Одоогийн байдлаар манайх 800 га-ийн ургацаа хураагаад, га-гаас 15-16 цн ургац авлаа. Одоо ингээд гурвалжин будааны хураалтанд орно.
-Доник гэдэг чинь ямар үр өгөөжтэй ургамал билээ?
-Өнгөрсөн жил манайх 30-га-д доник тарьсан. Харин энэ жил 22 га-д тариалсан. Доник бол 2 наст ургамал. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, хөрсийг азотоор бордож байдаг ийм онцлогтой ургамал. Энэ ургамлаар би өмнө нь эрдмийн ажил хийж байсан юм. Энэ ажлаа ямарч гэсэн амьдрал дээр, практик дээр нэвтрүүлэн ажиллаж байна. Доник тарьсан нэг га талбайгаас 300 кг бал өгдөг бас балт ургамал юм шүү дээ. Маш чанартай балтай. Доник нь агаарын азотыг биксацалж аваад хөрсөнд хийгээд хөрсийг азотоор борддог ач тустай ургамал. Иймээс миний зүгээс энэ аргыг ямарч гэсэн компанидаа бүрэн нэвтрүүлж, бүх талбайгаа доникоор ээлжлэн тариалах системд оруулаад, талбайгаа бордох зорилготой ажиллаж байна.
-Доникын балаар юу хийж болох вэ?
-Энэ бал чинь бас их ашигтай. Жишээ нь хөрс бордоно, үр авна, ямар ч тэжээлд ашиглаж болно. Тухайлбал дарш хийж болно, хадлан хийж болно гэх мэт их ашигтай ургамал.
-Гурвалжин будааны борлуулалтаа яаж хийж байна. Тариаланчдын маань нэг айдас борлуулалт гэдэг. Ялангуяа гурвалжин будааг борлуулахад нэлээд хүндрэлтэй байдаг гэж ярьдаг. Таны хувьд . . .?
-Манайх гурвалжин будааны борлуултаа Улаанбаатар хотод хийдэг. Гурвалжин будааг хальслаад хүнсний бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг газрууд бий болсон юм билээ. Тэд нар ирээд худалдаад авчихдаг.
-Танайх хичнээн төрлийн ургамал тариалж байна. Таны хувьд эрдмийн ажлынхаа үр шимийг амьдралд хөрсөн дээр бодитоор буулгаж байна гэж ойлгосон. Ингэж олон төрлийн ургамал тариалсны ашиг тус юугаар илрэх вэ?
-Манайх өнөөдрийн байдлаар улаан буудай, арвай, овьёос, гурвалжин будаа, доник гэсэн 5 төрлийн ургамал тариалж байна. Цаашдаа ургамлын төрлөө улам олшруулна гэж бодож байгаа. Манайх ээлжлэн тариалах системийг нэвтрүүлж байна л даа. Энэ гурвалжин будаа бол ээлжлэн тариалдаг системд маш чухал ургамал. Рапс ч мөн ялгаагүй. Ээлжлэн тариалах системд аль болох олон ургамал байвал хөрсөндөө сайн байдаг. Эхний тариалсан ургамал дараа дараагийнхаа тариалалтанд нөлөөлдөг. Улаанбуудай гэхэд гурвалжин будаанд маш сайн өмнөгч болно. Гурвалжин будаа нь рапсдаа маш сайн өмнөгч болно. Улаанбуудайны авч чаддаггүй шим тэжээл бодисыг гурвалжин будаа авч чаддаг. Эргээд тэрэндээ ашигтай болдог. Улаанбуудай доошоо гүн рүүгээ хүрэхгүй газар рапс очиж тэндээс шим тэжээлээ дээш нь гаргаж үндэстэйгээ үлдээж өгдөг. Ингэж бүгд хоорондоо холбоотой байдаг. Энэ аргыг хэрэглэж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Ийм л зорилгоор манай компани ажиллаж байна.
-“Чагтай” компани техникийн шинэчлэлт хэр хийв?
-Ер нь манай компанийн хувьд хөрсний үржил шимийг дээшлүүлэх, ургац нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх тал дээр гол ажлаа чиглүүлэн ажиллаж байгаа. Техникийн шинэчлэлтийг кат, челленжер, жондеер, паляск зэрэг дэлхийн брэнд болсон техникүүдээр шинэчлэлтээ бүрэн хийж чадсан.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал нэлээд нөлөөлөх боллоо. Манай аймаг ч зундаа шаггүй халж байна. Туршлагатай агрономич, дээр нь энэ салбарын эрдэмтэн хүний хувьд хаврын тариалалтанд ямар технологи барьж тариалалтаа хийж байна. Энэ жил ган боллоо. Ургац алдлаа. Үүнийг хэрхэн даван туулах арга замыг мэдээж та олж харсан л байгаа. Мөн хөрс хамгаалах асуудал тариаланчдын нэн чухал ажил. Энэ талаараа . . . ?
-Манай компани хөрс хамгаалах тэг боловсруулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Одоо манайх чинь хоёр градусаар халчихаад байгаа ш дээ. Цаашдаа ч хална. Энэ бол дэлхий даяар явж байгаа процесс. Иймээс үүнтэй тэмцэх нэг гол арга бол тэг боловсруулалтыг л нэвтрүүлэх. Тэг боловсруулалт бол хөрсөө сүрлээрээ хучина. Сайн хучилтын доор тухайн чийг алдагдахгүй байдаг. Хөрсийг хөдөлгөхгүй бол хөрс тэр хэмжээгээрээ чийгээ хадгалж хамгаалж байдаг. Салхинд хийсэхгүй, усанд элэгдэхгүй. Иймээс энэ технологи руу манайх орсон. Цаашдаа бүрэн орох ийм л чиглэлээр ажиллаж байна. Мөн ээлжлэн тариалах системээ шинэчлэх, ганд тэсвэртэй сорт, таримлуудыг тарих зэргээр олон талын арга хэмжээг авч байж л энэ халууныг давж гарна даа.
-Танайх ямар сортын будаа тариалж байна?
-Улаанбуудайны хувьд Бурятский остистий сорт, Дархан-144 байна. Энэ сортууд ямарч гантай үед бусад сортуудаас илүү ургац өгдөг. Иймээс энэ сортуудыг би үржүүлж байгаа. Остистый сортыг энэ жил Буриадаас авна. Энэ жил би үржүүлэг хоёрыг Дархан-Уул аймгийн ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан. Өөрөө компанидаа үржүүлж эхэлсэн. Ирэх жил манайх супер элит үр тарих бололцоотой болсон.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг