22 зээлдэгчийн хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Жаргалант сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 2011 онд 64 зээлдэгч 270 сая төгрөгийн зээл авчээ. Үүнээс зээлийн эргэн төлөлт хийгээгүй 18 иргэн, аж ахуйн нэгжийн материал Прокурорын байгууллагад шилжсэн байна.
Мөн 22 зээлдэгчийн хэргийг Шүүхийн байгууллагад шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар эргэн төлөлтийн 85 сая төгрөг тус санд төвлөрөөд байна. Хуулийн дагуу нийт зээлсэн хөрөнгийн 40 хувь нь эргэж төлөгдсөн тохиодолд дараагийн зээлийг санхүүжүүлдэг байна. Иймд зээлээ төлөөгүй иргэдэд удаа дараа сануулж байна гэж хологдох мэргэжилтэн нь хэллээ. Одоогийн байдлаар 72 иргэн зээл авах өргөдлөө ирүүлээд байна.

Б.Оюун-Эрдэнэ