Бэлчээрийн даац хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг энэ онд 4.5 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
Аймгийн хэмжээнд 8.8 сая га бэлчээртэй ба даацын хувьд 3.7 сая мал бэлчээрлэх боломжтой. Тус аймагт зуншлага тааруу байснаас ногоо гарц муу, гандуу байгаа аж.
Бусад аймаг, сумдаас мал бүхий иргэд орж ирэх, эсвэл тус аймгийн зарим сумдын малчид өөр сум, аймгийн нутаг дэвсгэрт отор хийх нь ихэсчээ. Одоогийн байдлаар Бууцагаан, Өлзийт сумын малчид хамгийн олноор отор нүүдэл хийгээд байгаа бөгөөд тус сумын малчид 100-250 км-ийн алсад отор нүүдэлд гарчээ.
Цаг агаарын нөхцөл, бэлчээрийн даацтай холбогдуулан өөр аймаг нутагт отор нүүдлээр өвөлжүүлэхээр холбогдох газруудтай уулзаж байгаагаа албаныхан мөн ярьж байна.
Б.Мөнхзул
Цаг агаарын нөхцөл, бэлчээрийн даацтай холбогдуулан өөр аймаг нутагт отор нүүдлээр өвөлжүүлэхээр холбогдох газруудтай уулзаж байгаагаа албаныхан мөн ярьж байна.
Б.Мөнхзул