Алшаа аймгийн дунд сургуульд монгол хүүхдүүд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Урд хөршид Монгол хүүхдүүд нутагт нь очиж хэл соёлоос нь суралцаж байна.
Өмнөговь, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 11 хүүхэд БНХАУ-ын Алшаа аймгийн дунд сургуульд суралцаж байгаа ажээ.
Өмнөговь аймгийн удирдлагууд тус аймагт ажиллах үеэрээ тэдэнтэй уулзаж, сургалтын чанар, сурч боловсрох орчин, орон байрны байдалтай нь танилцсан байна. Тус сурагчдыг хичээл номондоо сайн суралцаж буйг багш нар онцолсон ба аймгийн Засаг дарга Н.Наранбаатар тэднийг харж хариуцдаг монгол багштай байх саналыг сургуулийн захиргаанд танилцуулж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн сурагчид анги даасан монгол багштай болжээ.
Д.Мишигсүрэн