Дурангийн хагалгааны тасаг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-17 23:10:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Хавдрын эсрэг үндэсний аян" үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус аяны хүрээнд орон нутагт ажиллаж буй эмч нарын баг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийнхан хамтран дурангаар цөсний хүүдий авах хагалгааг Баянхонгорт анх удаа хийж, амжилттай болсон байна.
Тодруулбал, Мэс заслын тасгийн эрхлэгч Н.Эрчулуун, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн эмчээр багшлуулж дурангийн хагалгааг орон нутагтаа хийж эхлүүллээ.
Тус аймагт ийнхүү "Дурангийн хагалгааны тасаг" байгуулагдаж байгаа бөгөөд дурангийн хагалгааны аппарат, иж бүрэн тоног төхөөрөмжийг ирэх сард
 суурилуулах юм байна. Зардлыг орон нутгийн хөгжлийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. 
                                                                                                                                                   Б.Мөнхзул
相关新闻