Төрийн албан хаагчид Японы тэтгэлэгт хамрагдах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон\МОНЦАМЭ\ Монгол-Японы хамтарсан “JDS” тэтгэлэгт хөтөлбөр энэ онд уул уурхай, тогтвортой хөгжил, Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэх, бизнес, олон нийтийн бодлого боловсруулалт чиглэлээр хэрэгжинэ.
Японы есөн их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр нийт 20 оюутан элсэн суралцах бөгөөд төрийн албан хаагч байх, хөтөлбөрт хамрагдсаны дараа хоёр жил төрийн байгууллагадаа тогтвортой ажиллах гэсэн ерөнхий шаардлагыг хангасан хүн бүрт нээлттэй гэнэ. Мөн 25-39 насных байх ёстой ажээ. Магистрын хоёр, докторын гурван жилийн тэтгэлэгт хөтөлбөрт өнөөдрийн байдлаар Монголоос 300 оюутан хамрагдаж 244 нь эргэн ирж ажиллажээ.
Азийн 13 орон хамрагддаг эл төсөл Монголд 2016-2019 онд хэрэгжинэ. Зөвхөн төрийн албан хаагчдыг чадавхжуулахад оршдог тус төслийн баг Орхон аймагт ирж төрийн байгууллагын 20 гаруй ажилтанд мэдээлэл хүргэлээ. Хөтөлбөрийн бүртгэл 11 сарын 15 хүртэл үргэлжлэх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ