Хүний эрхийг сурталчлах нээттэй өдөр зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хүний эрхийн нээлттэй өдрийг энэ сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагын хуулийн ажилтнуудыг гурван хэсэгт хувааж Хүний эрхийн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон сургалтыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулав.
Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах олон нийтийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний санаа бодлыг сонсох, төрийн байгууллагын хуулийн ажилтнуудыг чадваржуулах зорилготой хоёр өдрийн нээлттэй өдрийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагын хуулийн ажилтнуудыг чадваржуулах сургалт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Хүний эрх" сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдаануудыг тус тус зохион байгуулав.
Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн байранд иргэдээс хүний эрхтэй холбоотой санал гомдлыг хүлээн авч, хуулийн мэдээллээр хангаж, хүний эрхийн асуудлаар 60-аад иргэдийн санал гомдлыг сонсож, зөвлөгөө өгсөн гэж аймгийн Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир хэллээ.
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг учир иргэд цаг ямагт эрх чөлөөг зөвөөр эдэлж, хуулиар хүлээсэн үүргээ ухамсартай биелүүлэхийг өдрүүдээр албаныхан уриалж байсан юм.
Т.Есүхэйтөмөр