“Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-13 17:24:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хорооноос  санаачлан хэрэгжүүлж буй “Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аяны нээлт өнөөдөр боллоо.
 Нээлт тив, дэлхийн болон Олон улсын олимпиад, тэмцээн уралдаанд авьяас билэг, урлаг, спортоороо тэргүүлсэн 100 гаруй хүүхдийн жагсаалаар эхэлсэн юм. Эдгээр хүүхдүүдийг өнгөрсөн жил аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулахын зэрэгцээ олон нийтэд сурталчлан таниулж байсан юм. Тиймдээ ч 60 гаруй сая төгрөгийн урамшууллыг тэдэнд олгож байсан. Харин энэ удаа “Оюунлаг Эрдэнэтчүүд” аяны нээлтийн арга хэмжээнд урилгаар оролцуулжээ. Сарын аяны хүрээнд  “Хотын соёл, оюунлаг Эрдэнэтчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Номын баяр” зэрэг хэд, хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэх ажээ. 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻