Хугацаанаас нь өмнө халаалт өгөх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-13 14:25:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт халаалт энэ Баасан гараг буюу есдүгээр сарын 15-нд өгөхөөр болжээ.

Өмнө нь 10 дугаар сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл халаалт өгдөг байсан бол энэ жил цаг агаарын байдалтай холбогдуулан 15 хоногийн өмнө ийнхүү өгөхөөр болсон аж. Мөн байдлыг харгалзан, хавар халаалтыг зогсоох өдрийг хойшлуулах эсэхийг шийднэ гэж байна.
Баянхонгор аймгийн төвд энэ онд есөн уурын зуух ажиллаж албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангана. Халаалт ирэх өдөр орон сууцны нийт оршин суугчдыг холбогдох бэлтгэлээ базааж, гэрээ эзэнтэй байлгах зэрэг арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
                                                                                                                                                          Б.Мөнхзул
相关新闻